IDP Education Монголд IELTS шалгалтын төв салбараа нээлээ. IELTS шалгалтыг дэлхий дахинд хамгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт билээ. Дэлхий дахинд IELTSшалгалт зохион байгуулах эрх бүхий хоёр байгууллага байдаг нь IDP Education болон British Council юм.

IDP Education нь дэлхийн 60 гаруй оронд шалгалтын төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг ба өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээгээр олон улсад нэр хүндтэй байгууллага юм. Ийнхүү IDP Education нь Монголд анх удаа үүд хаалгаа нээж, олон улсын стандарт нийцсэн шалгалтын төвийг нээж байгаа нь онц чухал үйл явдал юм.

IDP Education бол олон улсад боловсролын үйлчилгээ үзүүлэгч хамгийн том байгууллагын нэгд тооцогддог ба Улаанбаатар хотын төвд шалгалтын төвөө 4 сарын 28-нд анх удаа нээж олон улсын хүрээллээ нэгээр нэмсэн томоохон үйл явдал боллоо. Энэ нь Монголын олон улсад сурч боловсрох, ажиллаж, амьдрах сонирхолтой олон залуучуудад тав тухтай, таатай орчноор бүрдүүлж, чанарын өндөр шатанд, олон улсын стандартад нийцсэн шалгалт өгөх боломжийг бий болгож байна.

IELTS нь дэлхийд хамгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт юм. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 12,000 гаруй их дээд сургууль, ажил олгогчид IELTS шалгалтыг хүлээн зөвшөөрдөг. Энэхүү шинэ төв нээгдсэнээр дараах давуу тал бий болж байна:
– Тав тухтай шалгалтын орчин
– Хамгийн сүүлийн үеийн өндөр хурдны компьютер, тоноглолууд
– Агаар сэлгэх систем
– Харилцагч үйлчилгээ
– Хотын А бүс буюу Богд хааны музейн замын баруун талд Фидэс Тауэр
– Шалгалтын цагуудаас өөрт тохирсон цагаа сонгох боломж

IDP IELTS Mongolia төвийн менежер Сэм Сайэд нь олон улсад 25 жил англи хэл заасан туршлагатай, IELTS шалгагч багш юм.

Сэм Сайэд: “Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IDP IELTS шалгалтын төвийг Монголд нээж байгаадаа баяртай байна. Энэ нь олон улсад өрсөлдөх хүсэлтэй оюутан залуус, мэргэжилтнүүдэд мөрөөдлөө биелүүлэх боломжийг бий болгоно гэж найдаж байна. Манай шинэ төв нь IDP-ын эрхэм зорилго болох эрх тэгш, үнэнч шударга, хүртээмжтэй Англи хэлний үнэлгээ, шалгалтыг санал болгож, шалгалт өгч буй хүмүүстээ олон улсад өрсөлдөх боломжоо нээхэд туслах зорилготойгоор ажиллаж байна.”

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Вэбсайт: englishaid.mn
Утас: +976 7555 5005
Имэйл: info.ielts@corporateaid.mn
Хаяг: ХУД, 18-р хороо, Зайсангийн гудамж, Фидэс Тауэр, 102 тоот

Leave A Comment

All fields marked with an asterisk (*) are required