ХОЛБОО БАРИХ: +976 7555 5005 f ig yt МОН ENG

IELTS Reading оноо

IDP IELTS MongoliaДүнReading оноо

Хэрхэн үнэлдэг вэ

Reading шалгалт нь гурван урт текст дээр тулгуурласан 40 асуулттай. Зөв хариулт бүрд 1 оноо өгнө.

Band 0–9 юу гэсэн үг вэ

Оноо Тайлбар Түвшин
9 Бүрэн эзэмшсэн — алдаа бараг үгүй, төгс ойлголттой. Expert user
8 Маш сайн — хааяа санамсаргүй алдаа гарна, ер нь бүрэн эзэмшсэн. Very good user
7 Сайн — зарим нөхцөлд алдаа, буруу ойлголт гарч болно. Good user
6 Чадварлаг — алдаатай ч ерөнхийдөө үр дүнтэй харилцана. Competent user
5 Дунд — ерөнхий утгыг ойлгоно, алдаа олон гарна. Modest user
4 Хязгаарлагдмал — зөвхөн танил нөхцөлд. Limited user
3 Маш хязгаарлагдмал — харилцаа байнга тасалдана. Extremely limited user
2 Тасалдалтай — зөвхөн салангид үг. Intermittent user
1 Ашиглах чадваргүй. Non-user
0 Шалгалт өгөөгүй. Did not attempt test

Түүхий оноог band болгон хөрвүүлэх албан ёсны хүснэгтийг IELTS шалгалтын хувилбар бүрд тогтоодог тул энд нийтлээгүй болно.

Бэлтгэлийн зөвлөгөө: IELTS Academic Reading бэлтгэх хэсэг.

Нийт оноо (Overall) хэрхэн бодогддог вэ

Нийт оноо нь дөрвөн чадварын онооны дундаж бөгөөд хамгийн ойрын бүтэн буюу хагас оноо руу дугуйрдаг.

ListeningReadingWritingSpeaking Дундаж Нийт оноо
6.56.55.07.06.256.5
4.03.54.04.03.8754.0
6.56.55.56.06.1256.0

Дугуйрах дүрэм: дундаж .25-аар төгсвөл дээшээ хагас оноо руу, .75-аар төгсвөл дээшээ бүтэн оноо руу дугуйрна. Түүнээс бага бол доошоо.

Нэг чадвар л дутуу байна уу? One Skill Retake-ээр бүтэн шалгалтыг дахин өгөлгүйгээр зөвхөн нэг чадвараа дахин өгч, нийт оноогоо ахиулах боломжтой.

Онооныхоо түвшинг мэдэхийг хүсэж байна уу?

10 минутын үнэгүй тестээр англи хэлний ойролцоо түвшингээ шалгаад, юун дээр анхаарахаа мэдэж аваарай.