Хүсэлт илгээх
Шалгалтын өдөр солих, цуцлалт/буцаалт, төлбөртэй холбоотой хүсэлтээ нэг маягтаар илгээгээрэй — төрлөө сонгоод бөглөнө үү. Бид хүсэлтийг ажлын 1–2 өдөрт багтаан шийдвэрлэж, и-мэйлээр хариу мэдэгдэнэ.
Нэмэлт төлбөр: Өдөр солиход шалгалтын төлбөрийн (920,000₮) 10% буюу 92,000₮-ийг нэмж төлнө. Шилжүүлгийг зөвхөн 1 удаа хийх боломжтой. Шинэ огноо нь тухайн өдрийн сул суудлаас шалтгаална — хүсэж буй өдөрт тань суудал дүүрсэн байвал бид ойролцоох боломжит огноог имэйлээр санал болгоно.
Санамж: Шалгалтаас 7+ хоногийн өмнө цуцалбал 30% суутгаж 644,000₮, 7 хоногоос дотор 50% суутгаж 460,000₮, шалгалтын өдөр 75% суутгаж 230,000₮ буцаана; шалгалтын өдрөөс хойш буцаалтгүй. Хоногийг хүсэлт ирсэн өдрөөс тоолно. 2026-11-01-ээс өмнө захиалсан бол: шалгалтаас 5+ долоо хоногийн өмнө 25% суутгалтай, өдрөө сольсон шалгалт буцаагдахгүй.
Санамж: Төлбөрийн баримт, гүйлгээ, буцаан олголттой холбоотой асуудлаа тайлбар хэсэгт дэлгэрэнгүй бичнэ үү.
🛡 Төлбөрийн аюулгүй байдал: Энэ төрлийн хүсэлт төлбөртэй. Хүсэлтээ илгээсний дараа нэхэмжлэхийг таны имэйл рүү илгээнэ — дотор нь байгууллагын дансны мэдээлэл, гүйлгээний утга бүрэн бичигдсэн байна. Бид төлбөрийг зөвхөн байгууллагын дансаар (ХасБанк дахь КАРЬЕР-ЭЙД ХХК — таны шалгалтын төлбөрөө төлсөн данс) хүлээн авдаг. Хувь хүний болон өөр данс руу шилжүүлэхийг хүссэн имэйл, мессеж, дуудлагад бүү итгээрэй — эргэлзвэл +976 7555 5005 дугаарт залгаж нягтална уу. Буруу данс руу гүйлгээ хийснээс үүсэх эрсдэлийг байгууллага хариуцахгүй.
📬 Манай хариу noreply@englishaid.mn хаягаас автомат имэйлээр очно. Захидал Inbox-д харагдахгүй бол Spam/Junk хавтсаа шалгаарай — олдвол «Not spam» гэж тэмдэглэвэл дараагийн захидлууд шууд ирнэ.
Шилжүүлэг, цуцлалт, буцаалтын журамтай танилцах →
Дүн дахин хянуулах (EOR) — хураамж, хугацаа, хэрхэн хүсэлт гаргах →