Бүртгэл ба төлбөр
ielts.idp.com сайтаар орж BOOK YOUR TEST дээр дарж шалгалтын төрөл болон өдрөө сонгоод хувийн мэдээллээ оруулан бүртгүүлнэ. Мөн манай IELTS IDP MONGOLIA YouTube сувгаас бүртгүүлэх заавар бичлэг үзэх боломжтой.
Бүртгүүлэхэд: хүчинтэй паспорт эсвэл зөвшөөрөгдсөн иргэний үнэмлэх. Шалгалтын өдөр: бүртгэлдээ ашигласан ижил эх хувь бичиг баримтыг авчирна. Хуулбар, зураг, хугацаа дууссан бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөггүй.
IELTS шалгалтын төлбөр 909,000 төгрөг.
Төлбөрийг зөвхөн банкны гүйлгээгээр хийнэ. Бүртгэлээ үүсгэсний дараа дансны мэдээлэл болон төлбөрийн дэлгэрэнгүй заавар харагдана.
Бүртгэл хийснээс хойш 72 цагийн дотор төлнө. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл автоматаар цуцлагдана.
Төлбөрийн баримтаа хувь хүн болон байгууллага дээрээ авч болно. Шалгалт дууссаны дараа бүртгүүлсэн и-мэйл рүү илгээгддэг.
IDP IELTS-ийн албан ёсны вэбсайт руу орж, хүссэн шалгалтын төрөл, салбар, огноогоо сонгон одоогийн сул суудлыг шууд харах боломжтой.
Эхлээд Spam/Junk болон бусад хавтаснуудаа шалгана уу. Мөн бүртгэл хийхдээ оруулсан и-мэйл хаяг зөв эсэхийг шалгаарай.
Бүртгэл баталгаажсан бол таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу баталгаажсан мэдэгдэл очно.
Бүртгэлдээ ашигласан и-мэйл хаяг болон овог, нэрийг өөрчлөх боломжгүй. Овог, нэр нь бүртгэлдээ ашигласан иргэний үнэмлэх эсвэл паспорт зэрэг бичиг баримттай заавал таарч байх ёстой. Харин утасны дугаар зэрэг бусад мэдээллээ шинэчлэх боломжтой.
Тийм, бүртгэлээ цуцлах хүсэлт гаргах боломжтой. Гэхдээ буцаалтын нөхцөл нь шалгалтын өдөр хүртэлх хугацаа болон бүртгэлийн нөхцөлөөс хамаарна. Цуцлах хүсэлтээ аль болох эрт Хүсэлт илгээх хэсгээр илгээгээрэй.
Шалгалтын төрөл
IELTS Academic нь их сургуульд элсэх, магистр, докторын сургалт болон мэргэжлийн бүртгэлд зориулсан шалгалт. IELTS General Training нь ажил, цагаачлал, мэргэжлийн сургалт эсвэл ахлах сургуулийн дараах зарим сургалтын зорилготой хүмүүст зориулагдсан.
UKVI IELTS нь United Kingdom Visas and Immigration (UKVI)-ийн шаардлагыг хангасан, аюулгүй байдлын нэмэлт журамтай IELTS шалгалт юм. Агуулга, үнэлгээ нь энгийн IELTS-тэй ижил боловч UKVI-ийн баталсан төвд, тусгай журмын дагуу авдаг. Ихэвчлэн дараах тохиолдолд шаарддаг:
- Их Британид суралцах виз мэдүүлэх
- Ажиллах виз мэдүүлэх
- Зарим төрлийн цагаачлалын виз мэдүүлэх
- Их Британийн зарим сургуулийн визний шаардлага хангах
Таны сонголт шалгалт өгөх зорилгоос хамаарна. Их сургууль, магистр, докторын сургалтад элсэх бол ихэвчлэн IELTS Academic-ийг сонгодог. Ажиллах, цагаачлах, өдөр тутмын болон мэргэжлийн хэрэгцээнд бол IELTS General Training тохирч болно. Эхлээд сургууль, байгууллага эсвэл визний шаардлагаа шалгахыг зөвлөж байна.
Шалгалтын өдөр
IELTS шалгалт өглөөний 10:00 цагаас эхэлдэг. Шалгалтын өдөр бүртгэл, бичиг баримтын шалгалт хийгддэг тул 09:10–09:30-д ирэхийг зөвлөж байна.
Бүртгэлдээ ашигласан хүчинтэй паспорт эсвэл зөвшөөрөгдсөн иргэний үнэмлэхийн эх хувийг заавал авчирна. 18 нас хүрээгүй бол Consent Form бөглөн авч ирэхийг зөвлөж байна.
Шалгалт 10:00 цагт эхэлдэг тул хоцрохгүйгээр эрт ирэх шаардлагатай. Хоцорсон тохиолдолд шалгалтад орох боломжгүй болох эрсдэлтэй.
Паспорт солигдсон бол шалгалтын өмнө IDP IELTS төвд мэдэгдэж, шинэ паспортын мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай.
Болно.
Хэрэггүй, шаардлагатай хэрэгслүүдийг манай төвөөс өгдөг.
ХУД, 18-р хороо, Гэгээнтэн комплекс, Файдес таурын 12 давхарт 1201 тоот.
Listening, Reading, Writing хэсгүүд нийлээд 2 цаг 40 минут үргэлжилнэ. Speaking хэсэг тусдаа 11–14 минут үргэлжилдэг.
Тийм. Listening, Reading, Writing хэсгүүд нэг өдөр, дараалан 10:00–12:40 цагийн хооронд явагдана. Дараа нь Speaking шалгалт тусдаа хуваарийн дагуу, ихэвчлэн 13:20 цагаас эхэлдэг бөгөөд шалгуулагч бүр бүртгүүлэхдээ сонгосон цагийн дагуу орно. 12:40-өөс Speaking хүртэлх хугацаа нь завсарлага, өдрийн хоолны цаг байна.
Оноо ба дүн
IELTS шалгалтын дүн ихэвчлэн 1–5 хоногийн дотор гардаг. Дүн гарсан тохиолдолд бүртгүүлсэн и-мэйл хаяг руу мэдэгдэл очно. Мөн та бүртгэлийн системээрээ нэвтэрч дүнгээ шалгах боломжтой.
Та бүртгэлийн системээрээ нэвтэрч дүнгээ шалгах боломжтой.
Цаасан болон цахим TRF хоёулаа адил хүчинтэй албан ёсны баримт юм. Тамгатай эх хувь (Paper TRF): манай төвөөс өөрийн биеэр авах боломжтой. Ирэхээсээ өмнө Цаасан TRF захиалах хэсгээр урьдчилан хүсэлт илгээнэ үү. Цахим TRF (eTRF): дүн гарсны дараа бүртгүүлсэн и-мэйл рүү мэдэгдэл очих бөгөөд өөрийн бүртгэлээр нэвтэрч eTRF-ээ татан авна.
IELTS-ийн оноо шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй.
EOR буюу Enquiry on Results нь шалгалтын дүнгээ дахин шалгуулах хүсэлт юм. Оноотой холбоотой эргэлзээ байвал хүсэлт гаргаж болно. Хүсэлтийг дүн гарснаас хойш 6 долоо хоногийн дотор гаргана.
Хураамж 384,192₮ бөгөөд ханшаас хамаарч өөрчлөгдөж болно. Аль нэг чадварын оноо өссөн тохиолдолд хураамжийг бүрэн буцаана. Оноо өөрчлөгдөөгүй бол хураамж буцаагдахгүй.
EOR-ын хүсэлтийг манай вэбсайтын «Хүсэлт илгээх» маягтаар хүлээж авдаггүй — та дүнгээ авсан IDP-ийн бүртгэлийн системд өөрөө нэвтэрч хүсэлтээ гаргана. Заавар, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол info@englishaid.mn хаягаар эсвэл +976 7555 5005 дугаараар холбогдоно уу.
Дүн дахин шалгуулах хүсэлтийн хариу ихэвчлэн 2–21 хоногийн дотор гардаг. Хариу гарсан тохиолдолд бүртгүүлсэн и-мэйл хаяг руу мэдэгдэл очно.
One Skill Retake ба Speaking
One Skill Retake-ээр нэг чадвараа дахин өгөх боломжтой. Манай төв OSR шалгалтыг 7 хоног бүрийн Пүрэв гарагт авдаг, төлбөр нь 565,000 төгрөг. OSR-ийг анхны IELTS шалгалт өгснөөс хойш 60 хоногийн дотор өгч болно.
Speaking хэсэг 2 хэлбэрээр явагддаг: Face-to-face — шалгагчтай нүүр тулсан ярилцлага; Video call — шалгагчтай видео дуудлагаар холбогдоно. Аль хэлбэрээр өгөх нь шалгалтын хуваарь болон боломжит сонголтоос хамаарна.
Үгүй, Speaking хэсгийн товлосон өдрийг өөрчлөх боломжгүй. Бүртгэл хийх үед өгөгдсөн хуваарийн дагуу Speaking хэсгээ өгнө.
Тийм, Video call Speaking нь IELTS-ийн албан ёсны шалгалтын нэг хэлбэр бөгөөд Face-to-face Speaking-тэй адил стандарт, үнэлгээний шалгуураар явагддаг. Шалгалтын явцад чанартай холболт, шаардлагатай тоног төхөөрөмжийг төвөөс бэлддэг.