IDP IELTS Mongolia › Бидний тухай
IDP IELTS Mongolia нь Монгол дахь IELTS-ийн албан ёсны шалгалтын төв юм.
IDP Education нь Монголд «Карьер Эйд» ХХК (English Aid)-тай хамтран үйл ажиллагаагаа явуулдаг. Бид 2025 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсад IELTS шалгалт авч эхэлсэн.
Шалгуулагчдад ойр байх зорилгоор бид бусад байгууллагатай хамтран шалгалтын байр (Test Venue) байгуулан ажиллаж байна. Ингэснээр их сургууль, орон нутагт шалгалт өгөх боломж нэмэгдэж, суудлын хүртээмж сайжирна. Одоогийн болон нээгдэх гэж буй байрны жагсаалтыг Шалгалтын байр хуудаснаас үзнэ үү.
Бид шалгуулагчдад бүртгэлээс эхлээд дүн гарах хүртэлх бүх үе шатанд найдвартай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шалгалтын танхим, туршлагатай баг хамт олон таны амжилтын төлөө ажиллана.
Шалгалтын өдөр юу хүлээж байгааг урьдчилан мэдэж, бүрэн бэлтгэлтэй очоорой.
Шалгалтын өдөр эрт ирж, шаардлагатай бичиг баримтаа бүрэн авчирна уу. Бүртгэлийн (check-in) үйл явц шалгалтын төв бүрт өөр байж болно. Бүртгүүлсний дараа та хувийн эд зүйлсээ түгжээтэй шүүгээнд хадгалуулж, хянагч багшийн чиглүүлгээр суудалдаа очно. Энэ мөчөөс эхлэн бусад шалгуулагчидтай ярилцахыг хориглоно.
Шалгалт эхэлсний дараа цагаа сайн барьж, хэсэг бүрийг гүйцээхэд хангалттай хугацаа үлдээгээрэй. Асуулт гарвал гараа өргөж хянагч багшид хандана. Шалгалт дууссаны дараа танхимаас гарч, эд зүйлсээ буцаан авна.
Компьютерээр өгсөн шалгалтын дүн 1–5 хоногт гарна. Албан ёсны дүнгийн хуудсаа (TRF) шалгалтын төвөөс авах боломжтой.
Хараа сул болон бусад тусгай хэрэгцээтэй шалгуулагчдад шалгалтын төв хэрхэн туслах талаар мэдээлэл.
Хараа, ярианы бэрхшээл эсвэл өөр эмнэлгийн шалтгаанаар тусгай нөхцөлд шалгалт өгөх шаардлагатай бол манай сүлжээний шалгалтын төвүүд танд туслах боломжтой.
Бид дараах туслалцааг санал болгодог: брайл үсэгтэй материал, томруулсан хэвлэмэл материал, Speaking даалгаврын томруулсан карт, тусгай Listening хувилбар, уруулын хөдөлгөөнөөр уншиж болох Listening хувилбар, дуу чангаруулах тоног төхөөрөмж, текст боловсруулах болон дуугаар удирдах программ хангамж.
Шалгалтаа захиалахаасаа өмнө шалгалтын төвтэй холбогдохыг зөвлөж байна. Шаардлагатай өөрчлөлтөөс хамааран урьдчилан мэдэгдэх хугацаа өөр өөр байдаг.
IELTS шалгалтын төрлүүдийг харьцуулж, сурах, ажиллах, цагаачлах зорилгодоо тохирсон шалгалтаа сонгоорой.
Их, дээд сургуульд элсэх эсвэл мэргэжлийн бүртгэлд хамрагдах бол IELTS Academic шалгалтыг өгнө. Харин дунд боловсролын шатанд суралцах, ажиллах эсвэл англи хэлтэй улс руу цагаачлах бол IELTS General Training танд тохирч магадгүй.
Аль улсад сурах, ажиллах, цагаачлахаас тань хамаарч өгөх шалгалт өөр байна. Төрийн байгууллага, сургууль, бусад хүлээн зөвшөөрөгч байгууллагууд IELTS-ийн шаардлагаа өөрсдөө тогтоодог тул холбогдох байгууллагын албан ёсны мэдээллийг заавал шалгаарай.