ХОЛБОО БАРИХ: +976 7555 5005 f ig yt МОН ENG

IELTS шалгалтын үнэ, хураамж

IDP IELTS Mongolia › Үнэ, хураамж

Доорх дүнгүүд нь манай төвийн албан ёсны төлбөр бөгөөд системээс шууд татагдаж, өөрчлөгдөх бүрд энэ хуудсанд шинэчлэгдэнэ. Бүх дүн НӨАТ багтсан, монгол төгрөгөөр.

Шалгалтын төлбөр

IELTS (компьютерээр) — Academic / General Training

Дөрвөн чадвар бүхий бүтэн шалгалт. Listening, Reading, Writing нэг өдөр, Speaking тусдаа товтой.

920,000₮
One Skill Retake (OSR)

Дөрвөн чадварын зөвхөн НЭГИЙГ дахин өгнө. Анхны шалгалтаас хойш 60 хоногийн дотор. Дэлгэрэнгүй.

579,600₮

Өөрчлөлт, цуцлалтын хураамж

Шалгалтын өдөр солих

Шалгалтын өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргавал шалгалтын төлбөрийн 10%-ийн хураамжтайгаар өдрөө сольж болно.

92,000₮
Цуцлалт (буцаалт)

Шалгалтын өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө цуцлавал төлбөрийн 25%-ийг суутган үлдсэнийг буцаана. Өдөр солих нь ихэвчлэн илүү ашигтай — цуцлахаасаа өмнө бидэнтэй ярилцаарай.

75% буцаана

Бичиг баримт

Цаасан TRF (дүнгийн хуудас) — эхний хувь

Шалгалт өгсөн хүн бүрт нэг хувийг үнэгүй олгоно.

Үнэгүй
Нэмэлт TRF хувь

Хувь тутамд. Эндээс захиална.

39,000₮
Enquiry on Results (EOR)

Дүнгээ дахин шалгуулах хүсэлт. Оноо өөрчлөгдвөл төлбөр бүтнээрээ буцна.

474,000₮
Төлбөрийн хугацаа: захиалга өгснөөс хойш суудал 3 хоног хадгалагдана. Энэ хугацаанд төлбөр хийгдээгүй бол захиалга автоматаар цуцлагдаж, суудал чөлөөлөгдөнө. Төлбөрөө хийсэн бол гүйлгээний утгад шалгуулагчийн дугаар болон нэрээ заавал бичээрэй — эс бөгөөс таних боломжгүй.

Түгээмэл асуулт

Товоо сонгоод бүртгүүлэхэд бэлэн үү?

IELTS-д бүртгүүлэх →