ХОЛБОО БАРИХ: +976 7555 5005 f ig yt МОН ENG

IELTS шалгалтад бэлдэх

IDP IELTS MongoliaБэлтгэх

Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

20 асуулттай үнэгүй тестээр англи хэлний ойролцоо түвшингээ 10 минутад шалгаад, юун дээр анхаарахаа мэдэж аваарай.

IELTS Listening

Албан ёсны бэлтгэл материалын тусламжтайгаар Listening хэсгийн бэлтгэлээ зөв эхлүүлээрэй.

Listening хэсэг нь Academic болон General Training хоёуланд нь ижил байдаг. Энэ хэсэгт таны гол санаа, дэлгэрэнгүй мэдээлэл, ярьж буй хүмүүсийн үзэл бодол, зорилго, хандлагыг ойлгох, санааны хөгжлийг дагах чадварыг үнэлдэг.

Та 4 бичлэг сонсож, тэдгээртэй холбоотой 40 асуултад хариулна. Эхний 2 бичлэг өдөр тутмын амьдралын нөхцөл байдлыг, сүүлийн 2 бичлэг сургалт, боловсролын орчны нөхцөл байдлыг хамарна.

1 ба 3-р бичлэгт хоёр буюу түүнээс олон хүний яриа, 2 ба 4-р бичлэгт нэг хүний яриа (монолог) сонсогдоно. Асуултууд нь олон сонголтот, мэдээлэл тааруулах, гарчиг тааруулах, өгүүлбэр гүйцээх, хүснэгт, диаграм, схем бөглөх зэрэг олон төрөлтэй.

IELTS Speaking

Speaking хэсгийн албан ёсны бэлтгэл материал, дасгал тест, зөвлөгөөтэй танилцаарай.

Speaking шалгалтыг мэргэшсэн IELTS шалгагчтай нүүр тулан (уламжлалт хэлбэрээр) эсвэл видео дуудлагаар өгдөг бөгөөд шаардлагатай үед дахин хянах зорилгоор ярианы бичлэгийг хийдэг.

1-р хэсэгт шалгагч таны ажил, гэр бүл, сургалт, хобби зэрэг танил сэдвээр ерөнхий асуулт асууна. 2-р хэсэгт танд сэдэвтэй карт өгөх бөгөөд 1 минутын дотор тэмдэглэл хөтлөн бэлдээд, 2 минутын турш тухайн сэдвээр ярина. 3-р хэсэгт 2-р хэсгийн сэдэвтэй холбоотой асуултуудаар шалгагчтай харилцан ярилцана.

Speaking шалгалт бусад хэсгүүдтэй нэг өдөр эсвэл өмнөх, дараагийн 7 хоногт зохион байгуулагдаж болно.

IELTS Academic Reading

Academic Reading хэсгийн албан ёсны бэлтгэл материал, үнэгүй дасгал тестүүдтэй танилцаарай.

Academic Reading хэсэг нь өгүүллийн үндэслэлийг дагах, зохиогчийн үзэл бодол, хандлага, зорилгыг таних зэрэг уншихын олон талт чадварыг үнэлдэг. Гол санаа, дэлгэрэнгүй мэдээлэл, далд утгыг ойлгох, түргэн гүйлгэж унших (skimming), хайж унших (scanning) чадварыг шалгана.

Шалгалт нь орчин үеийн ном, сэтгүүл, сонин зэргээс авсан 3 урт эхээс бүрдэнэ. Эхүүд нь бакалавр, магистрын түвшинд суралцах эсвэл мэргэжлийн бүртгэлд хамрагдахад тулгарч болох сэдвүүдийг хамарна.

Нийт 40 асуултад хариулна: олон сонголтот, мэдээлэл болон зохиогчийн байр суурийг тодорхойлох, гарчиг тааруулах, өгүүлбэр гүйцээх, хураангуй, тэмдэглэл, хүснэгт, схем бөглөх, богино хариулттай асуултууд орно.

IELTS Academic Writing

Academic Writing Task 1, Task 2-т бэлдэх албан ёсны материал, туслах хэрэгслүүдтэй танилцаарай.

Academic Writing хэсэг нь Task 1, Task 2 гэсэн хоёр даалгавраас бүрдэнэ. Асуултууд нь General Training Writing-ийнхоос ялгаатай.

Task 1-д график, хүснэгт, диаграм зэрэг дүрслэлээр өгөгдсөн мэдээллийг хураангуйлан тайлбарлана. Хариултаа оршил, ерөнхий тойм, тоон үзүүлэлтээр баталгаажуулсан гол онцлогууд гэсэн 3 үндсэн хэсэгтэй байхаар зохион байгуулаарай.

Task 2-т тодорхой үзэл бодол, маргаан эсвэл асуудал өгөгдөнө. Сэдэв нь байгаль орчноос эхлээд цагаачлал, соёл, технологи хүртэл өргөн хүрээтэй. Санал нийлэх эсэх, хоёр эсрэг байр суурийг харьцуулах, давуу болон сул талыг хэлэлцэх, асуудлын шалтгааныг тайлбарлаж шийдэл санал болгох зэрэг даалгавар байж болно. Хариултаа эссе хэлбэрээр бичнэ.

IELTS by IDP app

Албан ёсны IELTS аппликэйшнтэй хамт зорилгодоо хүрч, шалгалтын өдөр хүссэн үр дүнгээ аваарай.

IELTS яагаад дэлхийд хамгийн итгэл даасан англи хэлний шалгалтын систем болохыг олж мэдээрэй. Өөрийн түвшинд тохирсон, хувийн болгосон апп-аар итгэлтэйгээр бэлдэж, дүн гармагц шууд хүлээн аваарай.

Гадаадад суралцах, цагаачлах эсвэл ажиллах шинэ аялалаа эхлүүлэхээр төлөвлөж байна уу? IELTS by IDP апп нь шалгалтаа захиалах, бэлдэх, дүнгээ харах бүх үйлдлийг нэг дороос хийх боломжийг олгоно.

Бэлтгэлээ эхлүүлсэн бол товоо аль болох эрт барьж авах нь зөв — суудал хязгаартай.

IELTS-д бүртгүүлэх →